V.I.P media group нь улс төр, хэвлэл мэдээллийн салбарт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Маш чухал хүн ХХК нь 2008 оноос хойш улс төр, хэвлэл мэдээллийн салбарт дараах бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Вип Эксперт сэтгүүл нь сайн засаглалыг бэхжүүлэхэд хөгжлийн гүүр болох эрхэм зорилготой. Монгол Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиудыг сурталчлах, салбарын тулгамдаж буй асуудлын хүрээнд экспертүүдийн туршлага, санал бодлыг нийтэлж, шийдвэр гаргагч нарт хүргэдэг.
Бид салбар бүрийн экспертийн санг VipExpert.mn сайт дээрээ бүрдүүлж, улс орны шийдвэрлэх ёстой асуудалд зөв шийдэл гарц олохын тулд онлайн хэлэлцүүлэг зохион байгуулан экспертүүдийн санал бодлыг уралдуулах юм. Хэлэлцүүлгийн үр дүнг VipExpert сэтгүүл дээр нийтлэн шийдвэр гаргагч нарт хүргэж, эргэх холбоог бий болгож байна.