Таныг ЭКСПЕРТ болохыг урьж байна
Вип Эксперт сэтгүүл нь сайн засаглалыг бэхжүүлэхийн тулд улс оронд тулгамдаж буй асуудалд салбарын экспертүүдийн туршлага, мэдлэгийг хуваалцаж, шийдвэр гаргагч нарт хүргэх зорилгоор VipExpert сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Та Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахын тулд улс оронд тулгамдаж буй асуудалд өөрийн санал бодлоо илэрхийлж, мэдлэг чадвараа бусадтай хуваалцахыг хүсэж байвал VipExpert сэтгүүлийн эксперт болохыг урьж байна. Бид бизнесийн салбарт болон төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байгаа туршлагатай удирдагч нарыг мөн эрдэмтэн, судлаачдыг экспертээр бүртгэж байна.
Хэрвээ та экспертээр бүртгүүлэхийг хүсвэл эхлээд товч анкет бөглөж хүсэлтээ илгээнэ. Редакц таны хүсэлтийг хүлээн авч, экспертийн шаардлага хангасан бол таныг экспертээр бүртгэж авах бөгөөд нэвтрэх эрхийг үүсгэж мэйлээр илгээнэ. Та VipExpert.mn сайтаар нэвтэрч ороод дэлгэрэнгүй мэдээллээ оруулахаас гадна дараах үйлчилгээг авах боломжтой юм.
Эксперт болсноор та
- Салбарын экспертийн санд таныг бүртгэх бөгөөд экспертийн туршлага, мэдээлэл бүхий профайл хуудсыг үүсгэх, (Экспертийн профайл)
- Салбарын хөгжлийн гарц шийдэл бүхий туршлага мэдлэгээ бусадтай хуваалцаж нийтлэл мэдээлэл оруулах, (Экспертийн нийтлэл)
- Салбарын тулгамдаж буй асуудалд өөрийн санал бодлоо илэрхийлж онлайн хэлэлцүүлэгт оролцох, (Онлайн хэлэлцүүлэг)
- Шийдвэр гаргагчид болон бусад экспертүүдтэй харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагаа өрнүүлэх
- VipExpert сэтгүүлээ захиалан унших, (VipExpert сэтгүүл 03 дугаар)
Онлайн хэлэлцүүлэг
Салбарын хөгжлийг хурдасгах, тулгамдаж буй асуудлыг зөв тодорхойлж, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг оновчтой болгохын тулд хууль тогтоогч, шийдвэр гаргагчид болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран онлайн хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт тухайн салбарын экспертүүдийг онлайнаар урьж оролцуулна. Экспертүүд хэлэлцүүлэгт оролцохдоо шинэ санал дэвшүүлэх болон бусад экспертүүдийн өгсөн саналд үнэлгээ өгөх зарчмаар оролцоно. Хамгийн өндөр үнэлгээ авсан санал нь дээрээ эрэмблэгдэж харагдана. Хэлэлцүүлгийн хугацаа дуусах үед нэмж санал оруулах боломжгүй болох ба хэлэлцүүлгийн үр дүнг VipExpert сэтгүүлд нийтлэж, хууль тогтоогч болон шийдвэр гаргагч нарт хүргэнэ.